Тухтай мэдрэмж
Европын хамгийн нэр хүндтэй дизайнеруудын нэг болох Жонатан Андерсон намар-өвөл 2017 улиралд зориулж 1970-аад оны хэв маягийг хөндлөө. Тухайн үеийг тодорхойлох дэгээ зүүгээр нэхсэн хоолойтой цамц, урт ороолт, кардиган цамц зэрэг нь түүний гарт илүү орчин үеийн дүр төрхтэй болж, гудамжны өнгө аяс агуулсан байлаа. Шинэ цуглуулгад багтсан маш олон давхар, зузаан загварууд, психоделик хээ угалзнууд ба томдсон эсгүүрүүд нь дэлхийн загварлаг блогеруудын сонголт болж, street style сурвалжлагуудын гол дүр болох нь гарцаагүй санагдана. Тэр дундаас хормой хэсгээрээ цацган чимэглэлтэй том хэмжээтэй сүлжмэл нөмрөг, өвдөг хүрсэн урт свитер цамц, сүлжмэл ханцуйтай савхин хүрэм, аварга том цагирагтай үүргэвчтэй цүнх ба сүлжмэл оруулгатай гутал бидний анхаарлыг хамгийн ихээр татлаа.
"Их хэмжээний сүлжмэл материал орсон загварууд надад таалагддаг. Энэ нь хүнд тухтай мэдрэмж төрүүлдэг юм. Олон давхар хувцас дунд "гээгдэж", өөрийгөө загвараар хамгаалах энэхүү санаа надад үнэхээр гайхамшигтай санагддаг" хэмээн Жонатан Андерсон тайзны ард WWD сэтгүүлд ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт