Lucas Hugh намар-өвөл 2015/16 цуглуулга

Нарийн мэдрэмжтэй спорт

Спорт хувцасны залуухан брэнд намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгын төвд усан будгийн хээтэй, судалтай мөн гүн ягаан өнгөтэй загварууд оржээ

Lucas Hugh брэнд шинэ цуглуулга бүрдээ орчин үеийн чиг хандлага болон спортлог загвар хослуулахыг зорьдог.  Энэ удаа урлагийн бүтээл мэт хээтэй богино майк,  тод легинс, илүү дутуу зүйлгүй хар боди болон сонгодог далайн сэдэлтэй судалтай хослол зэрэг бүтээсэн нь  загварлаг болж чаджээ. Жишээ нь гүн ягаан өнгөтэй легинс нь намрын хэв маягтай төрх  бүтээх суурь болж өгнө.

Дашрамд хэлэхэд "Өлсгөлөн тоглоом"-ын 2-р анги дээр гардаг гол дүрүүдийн мөнгөлөг оруулгатай, хар, уян хатан хослолуудыг Lucas Hugh брэнд бүтээсэн билээ.

Ө.Тодгэрэл

2015-08-14, 17:31

  • Зураг: