Онцлох цуглуулгууд
Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Виржил Абло брэндэд зориулсан хоёр дахь цуглуулгаа танилцууллаа. Тэрээр энэхүү цуглуулгаараа дамжуулан Попын хаан Майкл Жексоний хөгжим, бүжиг, загварт оруулсан хувь нэмэр төдийгүй түүний хүнлэг, энэрэнгүй сэтгэлийг магтан дуулсан юм. Саарал, улаан өнгийн монохром төрхүүд, өргөн силуэт, рококо хээ бүхий пижам хослол, хурц эсгүүртэй загварууд, савхин хүрэм зэргээс бүрдэх энэхүү цуглуулгыг бүтээхдээ дизайнер streetwear-ээс илүүтэй тэйлор хийц, тансаг байдалд анхаарал хандуулсан нь харагдаж байлаа. Харин шүрэн чимэглэлтэй хүрэм, цэрэг армийн хэв маягтай хувцаснууд, хөх ягаан өнгийн хослол зэргийг Майкл Жексоний стилиэс сэдэвлэн бүтээжээ. Өвөрмөц сэтгэлгээгээрээ үргэлж биднийг гайхшруулж чаддаг Виржил Абло энэ удаад Louis Vuitton брэндийн алдарт Keepаll загварын аяллын цүнхний гэрэлтдэг хувилбарыг танилцуулсан юм.
Ким Жонс 2019 оны намар-өвлийн улиралд зориулан зураач, артист Раймонд Петтибонтой хамтран тэйлор хийцээр бүтсэн модерн хэв маягтай цуглуулгыг урлалаа. Эрэгтэй хувцас загварын үндсэн хэсэг болох тэйлор хийцийг орчин үеийн хэв маягт оруулна гэдэг амаргүй ч тэгш бус хэм, олон давхарлах аргачлал зэргийн ачаар шинэ үеийн залууст зориулсан цуглуулгыг бүтээж чаджээ. Цуглуулгад хар, саарал, бор зэрэг бараан өнгөнүүд давамгайлсан ба Раймонд Петтибоны зурсан авангард зураг болон тахь, бар зэрэг амьтдын хээ загваруудад өнгө нэмж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт