Ralph Lauren брэндийн төрөл бүрийн цэнхэр туяатай, цэмцгэр эсгүүртэй загварууд эргэн тойрны завгүй амьдралыг мартагдуулж, таныг байгалийн гоо үзэсгэлэнд автуулна. Торго, даавуу ба жийнсэн материал давамгайлж, цөөн хэдэн өдтэй элементүүд үзэгдсэн энэ цуглуулга дээр ажиллахдаа дизайнер Ральф Лорен Ямайк арлаас бүтээлч санаа авчээ. Бүлээн салхи мэт намирсан даашинзууд, далайн давлагааг илэрхийлэх хослолууд, усан онгоцыг санагдуулам тод хээтэй загварууд, хурц нар мэт шар өнгийн юбка ба цамцнууд зэрэг нь зөвхөн эерэг мэдрэмж төрүүлэх болно.
Ralph Lauren саяхнаас эхлэн "see now, buy now" системийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа тул энэ удаагийн загварын долоо хоногийн хүрээнд 2018 оны энэ хаврын улиралд өмсөх хувцаснууд танилцуулсан байгаа. Цуглуулга тун удахгүй худалдаанд гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт