80-аад оны хэв маяг шингэсэн шинэ загварууд
Saint Laurent ордны бүтээлч захирал Энтони Ваккареллогийн урладаг загварууд өөртөө итгэлтэй, шинэ зүйл туршихаас айдаггүй, зоригтой бүсгүйчүүдэд зориулагддаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүний цуглуулгууд ихэвчлэн бариу эсгүүр, нэвт гэрэлтсэн болон арьсан материал, гүн ухлаадас зэрэг элементүүдээр баялаг байдаг билээ. Мөн дизайнер 70, 80-аад онуудад давамгайлж байсан чиг хандлагуудаас сэдэл аван тэдгээрийг өөрийн мэдрэмж, цаг үедээ нийцүүлэн цуглуулгууддаа шингээх дуртай нэгэн юм. Тэгвэл Парисын Эйфелийн цамхгийн урд болж өнгөрсөн брэндийн хавар-зун 2023 загварын шоун дээр түлхүү 80-аад оныг санагдуулам нэвт гэрэлтсэн макси даашинзнууд, маш өргөн, том мөртэй савхин хүрмүүд, сул загварын урт пальтонууд давамгайллаа. Мөн шинэ цуглуулгад хар, хүрэн улаан, бор, ногоон, гүн цэнхэр зэрэг саармаг өнгөнүүд зонхилсон ба биеийн галбир тодотгосон силуэт, хуниастай юүдэн, V энгэр зэрэг элементүүд онцгойрлоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт