Хувцасны шүүгээгээ шинэчлэх цаг ирлээ!
Спорт хэв маяг, сул жийнсэн өмд, үзэмжгүй пүүз, oversize хүрэм зэрэг 1980, 1990-ээд оны чиг хандлага ноёрхлоо тогтоож буй загварын ертөнцөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ретро хэв маягийг мөн чанартаа шингээж ирсэн Америкийн Esprit зайлшгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй брэндэд тооцогдож байна. Тэртээх 1968 оны нарлаг Сан-Франциско хотод Дуглас ба Сьюзи Томпкинс нар микро автобус дотор бэлэн хувцас худалдаалах болсноор дэлхийн алдарт загварын брэндийн түүх эхэлсэн гэдэг. Улмаар тэдний бизнес цэцэглэж, тун удалгүй биед эвтэйхэн, өдөр тутамдаа болон оффист өмсөхөд тохиромжтой, боломжийн үнэтэй атлаа чанартай, хувцаснууд 1990-ээд он гэхэд Америк ба Европ төдийгүй дэлхий даяар алдартай болсон юм. Одоогийн байдлаар тэд дэлхийн таван тивийн 40 оронд өөрсдийн загваруудаа худалдаалж байна.
Удаан амьдралын хэв маяг дэлгэрч, ухамсартай хэрэглээнд шилжихийн хэрээр өнөөдөр шинэ үеийнхэн өмсөж буй хувцсыг нь хэн, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн болохыг, цаашид байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлэх талаар тооцоолж, ухамсартай худалдан авалт хийж, хувцасны шүүгээндээ ухаалаг хөрөнгө оруулалт хийдэг болжээ. Яг энэ мөчид Esprit дэлхийн хамгийн ил тод брэндүүдийн нэгээр нэрлэгдсэн нь тэднийг шинэ мянганыхан болон "Z" үеийнхний дунд эргэн хүчээ авахад хүргэж, улам бүр ач холбогдолтой болж байна.
Байгаль орчинд ээлтэй, ухамсартай загварыг дэмжигч брэнд
Улиралд хэд, хэдэн удаа шинэчлэгдэн гардаг, хөгжиж буй орны иргэдэд асар бага цалин хөлс төлөн, цаг наргүй ажиллуулж бий болдог "Fast fashion" буюу "Хурдан загвар"-ын брэндүүдийн бүтээсэн цуглуулгууд маш хурдан элэгдэн хуучирдаг бөгөөд мода нь хоцрогдохын эрхээр байгаль орчинд олон сая тонн хог хаягдал үүсгэдэг. Тийм ч учраас орчин үеийн хэрэглэгчид аль болох ухамсартай хэрэглээнд шилжихийг хичээх болсноор энэ байдал аажмаар өөрчлөгдөж байна. Esprit брэндийн хувьд байгаль орчны тогтвортой байдлыг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл брэндийнхээ ДНХ-д шингээж өгсөн байдаг. 2019 оны The Fashion Transparency Index рейтингэд үйлдвэрлэлтийн үйл явцад байгаль орчин ба нийгмийн хариуцлагын тал дээр хамгийн ил тод бодлого явуулдаг дэлхийн таван компанийн нэгээр Esprit шалгарсан нь үүнийг баталгаа болж байна. Өөрөөр хэлбэл Esprit брэнд нь нэг улиралд өмсөөд загвар нь хоцрогдож хаягддаг, байгаль орчинд ээлгүй, чанаргүй хувцас үйлдвэрлэдэггүй. Харин дахин боловсруулагддаг материалаар, чанартай, удаан хугацаанд эдлэгддэг хувцасны шүүгээний үндсийг бүрдүүлдэг хувцас, аксесуаруудыг урладаг.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууддаа шударга цалин олгож, аюулгүй ажлын орчин бүрдүүлж, ил тод байдлыг дэмждэгээрээ бусад ижил үнийн ангилалд хамрагддаг бэлэн хувцасны брэндүүдээс давуу талтай. Тиймээс таны худалдан авсан хувцас байгаль орчныг бохирдуулахад нэмэр болж, дэлхийн хаа нэгтээ буурай орны эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг маш бага хөлсөөр зогсоо зайгүй ажиллуулж бүтээгүй гэдэгт итгэлтэй байж болох юм.
Универсал загваруудаас бүрдсэн хавар-зуны шинэ цуглуулга
Esprit брэнд хүн бүрийн шүүгээнд байвал зохих, өдөр тутамдаа өмсөж болох биед эвтэйхэн, зөв эсгүүртэй хувцаснуудыг санал болгодог. Юуны түрүүнд чанарыг эрхэмлэдэг тус брэнд 2019 оны хавар, зуны шинэ цуглуулгадаа ч мөн тэд энэ хэв маягаа баримталжээ. Тухайлбал дөрвөлжин хээтэй тренч цув, хэлхэгэр загвартай малгайтай цамц, oversize хүрэм, твид материалтай хослол ба даашинз, оффист, эсвэл коктейль үдэшлэгт өмсөж болох цагаан цамц зэрэг универсал загваруудаас бүрдсэн байна. Шинэ цуглуулгыг ерөнхийдөө өдөр тутмын сонгодог, ретро хэв маягтай хэмээн нэрлэж болох бөгөөд ажил хэрэгч, спортлог гээд янз бүрийн амьдралын хэв маягтай бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой байдлаар бүтээжээ. Түүнчлэн уг шинэ цуглуулга нь зөвхөн Азийн зах зээлд худалдаанд гарч байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Esprit Mongolia
Салбар 1: Наран Молл1 давхарт - Хүүхдийн 100
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт