Загвар зохион бүтээгч Том Форд хавар-зун 2020 цуглуулгаа Нью-Йорк хот дахь Боуэри хэмээх хуучин галт тэрэгний буудал дээр танилцууллаа. Тэрээр загварын шоунд зориулан Боуэри буудлыг гранж-глэм уур амьсгалтай загварын тайз болгон хувиргасан юм. Түүний шинэ цуглуулгад атлас материалтай даашинз, V ухлаадастай гоёлын комбинзон, өвөрмөц эсгүүртэй бикини зэрэг загварууд багтсан байлаа. Тачаангуй, глэм хэв маягтай загваруудаараа алдартай Том Форд энэ удаад спорт өмсгөл санагдуулам хэд хэдэн загвар бүтээсний дунд савхин богино шоорт, өргөн эсгүүртэй шоорт, дугуй энгэртэй футболка зэрэг багтжээ. Түүнчлэн уран баримал мэт харагдах тод өнгийн цээживчийг намирсан урт юбкатай хослуулсан нь өвөрмөц шийдэл болсон байлаа. Харин эрэгтэй загварууд дунд матрын арьсан хээтэй хослол, барын эрээн хээтэй торгон пиджак, хурц эсгүүртэй хослол зэрэг дизайнерын илэрхийлэл болсон загварууд оржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт