Бюро 24/7 тойм: Valentino, resort 2019
Valentino брэнд 2019 оны аяллын цуглуулгаа танилцууллаа
Цуглуулгыг Нью-Йорк хотноо танилцуулсан хэдий ч Ром хотын уур амьсгалаас сэдэвлэн бүтээжээ. Брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли "Ром бол маш олон зүйлсийг өөртөө агуулсан хот. Энд шашин, сахиусан тэнгэр, сүм, барокко хэв маяг гээд олон сонирхолтой зүйлс зэрэгцэн оршдог" хэмээн онцолсон байна. Эрэгтэйлэг хослол, деним, том лого бүхий алчуур, нөмрөг, нарны шил зэргээс бүрдсэн тус цуглуулгын зураг авалтыг гэрэл зурагчин Андрей Споторно хариуцсан бөгөөд хөдөлгөөн мэдрэгдэх, папарацци мэт зургуудыг дэлгэлээ.
Түүнчлэн брэндийн өмнөх улирлын цуглуулгаас мэдрэгдсэн хип хоп хэмнэл энэ удаад ч бас ажиглагдсан ба энэ хэв маягийг дизайнер хатгамал, торгон материал зэргийг ашиглан илүү эмэгтэйлэг аястай болгожээ.
Үндсэн элементүүд: 1970-аад оныг санагдуулам ретро хээ, торгон материал, брэндийн том лого, мини юбка, мини даашинз, трапеци хэлбэрийн жийнсэн өмд, цэцгэн хээ болон хатгамал, нөмрөг.
Үндсэн өнгөнүүд: Хөх ба хүрэн улааны хослол, beige, хүрэн бор, усан цэнхэр
Стилистик аргачлалууд: Торгон алчуурыг толгойн гоёл хэлбэрээр ашиглах, том нарны шил болон том ээмгийг хослуулах, олон давхарлах аргачлал.
Аксесуар: Торгон алчуур, нарны шил, том гар цүнх, ээмэг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт