Виктория Бекхэм юуны түрүүнд практикт тустай, өмсөхөд эвтэйхэн хувцас урлахыг зорьдог нь нууц биш юм. Энэ удаад тэрээр энэхүү зорилгоо бараан өнгө, олон давхарлах аргачлал, минимал эсгүүр гэх зэрэг элементүүдээр биелүүлжээ. Хурц өнцөг бүхий хослолууд, шулуун эсгүүртэй брюк өмднүүд болон гурвалжин захтай урт пальто нь Бекхэмийн гарал угсааг илэрхийлж, Англи дахь хөдөө нутгийн бүрхэг атлаа гоёмсог уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Мөн мэдээж хэрэг цуглуулгад ганц, хоёр зоригтой загварууд багтсан нь амьтдын хээтэй урт хүрэм, өмд ба хослол юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт