Victoria Beckham, хавар-зун 2021 цуглуулга

Цөөн хэдий ч чанартай

Дизайнер Виктория Бекхэм энэ улирлаас эхлэн цөөн загваруудаас бүрдэх жижиг цуглуулгууд гаргаж, загварын шоуны оронд бичлэг хэлбэрийн танилцуулга хийж байхаа мэдэгдсэн билээ. Жишээ нь хавар-зун 2021 улиралд зориулж тэрээр ердөө 20 төрхөөс бүрдсэн цуглуулга танилцуулсан байна. Уг цуглуулга дээр ажиллахдаа дизайнер Мик Жагггераас бүтээлч санаа авсан тул маш олон төрлийн трапеци хэлбэрийн өмднүүд урлаж сул захтай цамц, пиджак болон дотуур хантааз зэрэг загваруудтай хослуулсан байлаа. Мөн нарийхан солбисон мөртэй даашинзууд, доор суудалтай жийнсэн өмднүүд болон өвөрмөц хайчилбартай сүлжмэл эдлэлүүд цуглуулгад багтжээ. Цуглуулгын өнгөний палитр харин нил ягаан, бүүдгэр шар, бор, beige болон тод ногоон өнгөнүүдээс бүрдсэн байна.

Buro.Mongolia

2020-09-22, 12:00