Өвлийн улиралд зүүхэд тохиромжтой Yalguun Accessories брэндийн шинэ загварууд

Намар, өвлийн шинэ цуглуулга

Сүүлийн үед загварын тайзан дээр алхах моделиудаас эхлээд street style одууд хүртэл торгон алчуурыг төрөл бүрийн аргаар загварчлан зүүх болжээ. Энэ улирлын гол трендүүдийн нэг болж, загварын тайзнаас огт буух шинжгүй байгаа энэхүү универсал аксесуарын тусламжтай өвлийн хүйтэнд ч олон янзын дүр төрх бүрдүүлэх боломжтой юм. Үндэсний хэв шинжийг агуулсан зургуудтай, өнгөлөг торгон алчуур урладгаараа хэдийнэ танил болсон Yalguun Accessories брэнд ч мөн намар, өвлийн шинэ цуглуулгаа танилцуулж трендээс хоцордоггүй залуусыг баярлуулаад байна.

Загваруудаа тогтмол шинэчилж, шинэ коллекци бүртээ ямар нэг сонирхолтой деталийг шингээж өгдөг тус брэнд энэ удаад торгон алчууруудаа үслэг эдлэлээр чимэглэн, өвлийн улиралд ч зүүхэд тохиромжтой болгосон байна. Торго өөрөө хүр хорхойн шүлснээс бүтдэг бөгөөд амьтны гаралтай бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас уургийн агууламж өндөртэй нарийн утаслаг нэхээс нь хамгийн эмзэг арьсанд ч дулаан таатай мэдрэмж төрүүлдэг байна. Мөн сэрүүн, дүнсгэр өдрүүдэд дулаан байлгаж, нар салхинаас хамгаалан, хайрахаас сэргийлэхийн зэрэгцээ өнгөлөг хээнүүд нь гэгээлэг, эерэг уур амьсгал бэлэглэнэ.

Yalguun Accessories брэнд нь Монгол хатад төдийгүй уламжлалт ахуй, өв соёл гээд бидний эрхэмлэн дээдэлдэг бүхий л элементүүдийг бүтээлдээ шингээж өгдөг. Тэд намар, өвлийн шинэ цуглуулгын дизайныг гаргахдаа энэ уламжлалаа хадгалж, шинэ загварууддаа хос шарга адуу, үзэсгэлэнт хатад, ба уламжлалт хээ зэргийг гүн гүнзгий, тод өнгөтэй торгон алчуурууд дээр дүрсэлжээ.

Шинэ цуглуулгад багтсан өнгөлөг торгон алчууруудыг ердөө гарын хөдөлгөөнөөр хормын зуур өөрчилж хүссэн хувцаслалтдаа тохируулж болно. Жишээ нь куртка, пальтоны гадуур нөмөрч, хүзүүндээ зүүж эсвэл бүр бүс болгон бүсэлж ч болох юм. Хүсвэл цүнхний бариулаас зангидан зүүж, өөрийн стильдээ сонирхолтой деталь нэмээрэй. Мөн эдгээр шинэ загварын торгон алчууруудыг ажил хэрэгч хослол, үдшийн даашинз болон өдөр тутмын хувцаслалттай хослуулах боломжтой.

Дээр дурдсанчлан Yalguun Accessories брэнд нь бүтээгдэхүүн бүртээ Монголчуудын онцлог хэв шинжийг шингээж өгдөг учраас худалдан авагчдын дунд эрэлттэй байдаг. Энэ утгаараа тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг гадны зочид, төлөөлөгчдөд болон тэмдэглэлт өдрүүдээр бэлэг болгон сонгох хандлага сүүлийн үед дэлгэрч байна. Мөн тэд саяхан аялах дуртай хүмүүст зориулан нүүдэлчдийн соёлыг дүрслэн харуулсан паспортын гэр худалдаанд гаргасан байгаа.

Yalguun Accessories

Утас: 90117575
Хаяг:
*Зайсан Хилл Комплекс, 7 давхарт 11:00-21:00,
*Чингис Хаан ОУ нисэх буудлын 3 давхарт 24 цагаар,
*Зайсангийн Оргилын замын эсрэг талд star mall 2 давхарт 11:00-21:00,
*Peace mall худалдааны төвийн 4 давхарт 411 тоот 11:00 - 21:00,
*Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт 10:00- 21:00

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Г.Тэмүүлэн

2018-11-01, 10:00