Дагаад хийгээрэй: Хуучирсан жийнсэн өмдөндөө шинэ амьдрал бэлэглэе

Таалагддаггүй, таардаггүй, цайрч, элэгдсэн жийнсэн өмдөө хэн нэгэнд өгч, эсвэл хогийн сав руу хийхээсээ өмнө яг одоо TikTok дээр алдартай болж буй аргыг хэрэгжүүлэн өмдөндөө хоёр дахь боломж олгоорой. Сүүлийн үед готик хэв маягтай салшгүй холбоотой гар, хөлийн гидр эргэн моданд орсонтой холбогдуулан энэхүү жийнсэн өмдөө шоорт болон хөлийн гидр болгон хувааж, тайрах аргыг маш олон хүмүүс хэрэгжүүлж эхлээд байна. Бид арав гаруй жилийн өмнө зөвхөн ташуу судалтай ноосон гидр зүүдэг байсан бол одоо ийнхүү хийц, материал, загварын хувьд илүү төрөлжүүлэх боломжтой юм.

Энэхүү аргыг хэрэгжүүлэхдээ трапец, эсвэл сул шулуун силуэттэй жийнсэн өмд сонгох нь чухал бөгөөд @bypalomamaria TikTok хаягтай Паломагийн харуулсан ямар ч оёдол тавих шаардлагагүй хялбар аргыг мөн анхааралдаа аваарай.

@bibijaneangelica Okay what do we think??

Buro.Mongolia

2022-08-17, 15:45