Улирал солигдох бүрт бид шүүгээгээ цэвэрлэн цаг тухайн үеийн хувцаснуудаа ялгаж тавьдаг уламжлалтай. Харин энэ удаад их цэвэрлэгээнийхээ үеэр хуучирсан футболкануудаа хаялгүйгээр шинэ өнцгөөс нэг хараад үзээрэй. Энгийн футболкаг хэрхэн сүүлийн үеийн тренд дагуу илүү загварлаг болгохыг доорх нийтлэлдээ харуулж байна.
1
Дурын өнгө ба загварын сул футболканыхаа ханцуйг зоригтойгоор хайчилна.
2
Футболкагаа өмсөж үзээд мөр өргөгчийг дотор талд нь хийж, зөв байршилд оруулаад зүүгээр тогтооно. Ингэхдээ ямар ч мөр өргөгч ашиглаж болох ба гар дор бэлэн байхгүй тохиолдолд илүүдэл материалын өөдсөөр өөрөө хийчхэж болно.
3
Футболкагаа болгоомжтой тайлаад дотор талаар нь эргүүлнэ.
4
Мөр өргөгчөө футболканыхаа оёдлын дагуу эхлээд нэг талыг нь, дараа нь нөгөө талыг нь дотроос нь цэвэрхэн оёдлоор оёж бэхэлнэ.
5
Футболкагаа заавал эргүүлж харж үзэн оёдол давхцаж байгаа эсэхийг, жигд хэмтэй болсон эсэхийг шалгана.
6
Бүр ч илүү цэвэрхэн оёдолтой харагдуулахын тулд футболкагаа гадна талаас нь ахин нэг удаа оёхыг зөвлөж байна.
7
Эцэст нь футболкагаа өмсөж үзээд уртыг нь тааруулж, илүүдэл хэсгийг хайчилна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт