Instagram олон нийтийн сүлжээнд хэрхэн хүчирхэг брэнд бий болгох бэ?

Эва Чен зөвлөж байна

Instagram олон нийтийн сүлжээг сурталчилгааны самбар, худалдааны тавцан, зарим тохиолдолд загварын сэтгүүл мэтээр ашиглах боломжтой. Энэ нь бизнес эрхлэгчдэд том давуу талтай ч нөгөө талаасаа ижил үйл ажиллагаа эрхэлдэг олон дундаас хэрхэн ялгарах вэ гэсэн асуудлыг бий болгодог. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтойг Instagram олон нийтийн сүлжээний загварын хэлтсийг хариуцсан захирал Эва Чен зөвлөж байна.

Instagram бол төгс байдлын тухай ойлголт биш

“Олон нийтийн сүлжээ хөгжихийн хирээр хүмүүс амьдралд ойр, бодит мэдрэмж авахыг хүсэх боллоо. Иймд үргэлж мэргэжлийн түвшинд дарсан гэрэл зураг нийтлэхийн оронд гар утсаараа дарсан, зарим тохиолдолд чанаргүй зураг нийтлэх нь давуу тал болж, гоё сайхан зүйлсээс түр завсарлан сул талаа дэлгэх нь илүү үр өгөөжтэй байх магадлалтай.” 

Өөрийгөө бусдад таниул

 

"Тухайн брэндээс гадна олон хүн 'Үүнийг хэн хийж байгаа бол, ард нь хэн ажилладаг бол' хэмээн сонирхдог. Иймд дуртай дуу аль эсвэл уншиж буй ном гэх мэт амьдралын хэв маягаараа дамжуулан өөрийгөө илэрхийлээрэй."

Хэт нууцлаг байхаас зайлсхий

"Зарим брэндүүд уран зураг, абстракт зүйлс нийтэлж, ингэхдээ брэндээ бусдад таниулах ёстойгоо мартсан байдаг. Урлаг болоод өөр сонирхолтой зүйлсийн тухай мэдээлэл түгээх нь сайн хэдий ч бизнес эрхэлж байгаагаа үргэлж санах хэрэгтэй."

Хөшигний ард ажил хэрхэн өрнөдгийг харуул

 

"Instagram олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийгөө таниулахын зэрэгцээ өдөр тутмын ажил тань хэрхэн өнгөрдөг, ажлын тань онцлог юу болохыг харуулаарай. Энэ нь олон хүний сонирхлыг татахын зэрэгцээ брэндийн тухай эерэг сэтгэгдэл төрүүлэх болно."

Hashtag ашигла

"Загварын салбарт hashtag ашиглах нь ашиггүй зүйл мэт санагдаж болох ч олон хүн #OOTD, #NYFW болон #LFW гэдэг hashtag-уудыг тогтмол шалгаж байдгийг бүү мартаарай. Өөрөөр хэлбэл hashtag-ийн тусламжтайгаар маш том бүлгийн нэг хэсэг болно хэмээн ойлгох хэрэгтэй."

 

Buro.Mongolia

2018-12-05, 17:05