90-ээд оны гранж хэв маягийг тодорхойлдог карго юбка нь энэ цаг үед эргэн ирээд байна. Тухайн үед карго юбкаг богино топ болон платформон ултай сандаалтай хослуулах нь түгээмэл байсныг TLC, Destiny’s Child зэрэг охидын хамтлагаас эхлэн алдарт “10 Things I Hate About You” киноны гол дүр Кат Стратфордын хувцаслалтаас харж болно.
Карго юбка нь 2019 онд Prada брэндийн намар-өвөл цуглуулгад багтаж моданд эргэн ирж байсан ч одоогийнх шиг өргөн цар хүрээг хамарч чадаагүй юм. Харин 2022 онд Y2K стиль залуучуудын дунд эрэлттэй байгаагаас үүдэн тус загвар нь маш хурдан хугацаанд өндөр хайп үүсгээд байна. Үүнийг загварын инфлюенсерүүдийн Instagram хуудсандаа оруулж буй зургаас гадна Z үеийнхний орох дуртай Depop шоппинг аппликейшны гаргасан судалгаа батална. Судалгаанд тусгагдсанаар 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2022 оны нэгдүгээр сар хүртэл карго юбканы хайлтын тоо 204 хувиар өссөн бөгөөд үүний улмаас сайт дээр байрших ижил төстэй силуэттэй загваруудын тоо ч мөн арав дахин нэмэгдсэн билээ.
Харин стайлингийн хувьд 90-ээд оны уур амьсгалыг алдагдуулахгүй атлаа орчин үеийн төрхийг бий болгохын тулд винтэж богино футболка, сүлжмэл топ эсвэл аксесуарыг хослуулаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт