Найзуудын шинэ жилийн үдэшлэг, гэр бүлийн баярын зоог зэрэгт уригдахдаа хэт ганган төрх бүрдүүлэхийн оронд аль болох энгийн атлаа загварлаг харагдахыг хэн бүхэн хүсдэг. Тэгвэл цомхон үдэшлэгт оролцоход яг энэ хүслийг тань биелүүлж чадах загварыг энэ удаад онцлохоор шийдлээ. Энэ бол ноосон цамц юм. Загвар, силуэтээс нь шалтгаалан төрөл бүрээр загварчилж болох ноосон цамц загварын мэдрэмжийг тань илтгэхээс гадна үргэлж дулаан байлгах давуу талтай.
Өдөр тутамд зориулсан хар өнгийн ноосон цамцыг саатай хүрэм, шигтгээтэй өмд, анхаарал татам, том ээмэг зэрэг гоёлын загваруудтай хослуулаарай.
Хэрэв тод, өнгөлөг хувцаслах дуртай бол өнгөлөг, график хээтэй ноосон цамцыг металлик эффекттэй юбка, неон өнгийн аксесуартай хослуулан өвөрмөц төрх үүсгэх боломжтой.
Чөлөөт загварын ноосон цамц, өргөн эсгүүрийн жийнс, энгийн аксесуар гээд хэн бүхний шүүгээнд байдаг преппи стилийн загваруудыг гоёмсог загварын туфлитэй хослуулан энгийн хэр нь хээнцэр төрхийг бүрдүүлээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт