Диана гүнж бол 20-р зууны загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг билээ. Загварынхан түүний шик, гламур хэв маягаас эхлэн спортлог, чөлөөт хувцаслалтыг сэтгэл татам харагдуулж чаддаг өндөр гоо зүйн мэдрэмжийг нь биширдэг юм. Дизайнерууд, стилистүүд Диана гүнжийн өмсөж байсан энгэр ил гарсан хар мини даашинз, өндөрлөсөн мөртэй пиджак, дугуйчны шоорт, oversize цамцны хослол болон бусад төрхүүдээс нь одоог хүртэл сэдэл аван бүтээлээ туурвисаар байна. Хамгийн сүүлд л гэхэд тэд улаан, хүрэн, цэнхэр зэрэг тод өнгийн даашинзыг өнгө ижил трикотой хослуулах леди Дигийн нэрийн хуудас болсон стилистик аргачлалыг сэргээн нэвтрүүлжээ.
Тухайлбал, намар-өвөл 2022 загварын долоо хоногийн үеэр Valentino, Sportmax брэндүүд ягаан, час улаан өнгийн монохром төрхүүдийг үзүүлж, харин Giambattista Valli болон Lanvin орднууд гааны ногоон өнгөөр ижилсжээ. Түүнчлэн хэвшмэл бус загварт дурладаг хүмүүст зориулан N°21 брэнд нь энэхүү стилийн шоотой хувилбарыг толилуулсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт