Виктория Бекхэмээс суралцах 15 стилистик аргачлал

Хүн бүр дуурайж болох хялбар аргачлалууд

Spice Girls хамтлагийн ирвэсний хээтэй даашинз өмссөн, чокер зүүлт зүүсэн дуучин бүсгүйгээс ямагт дэгжин хувцаслаж, хэзээ ч алдаа гаргадаггүй хүчирхэг дизайнер болон хувирсан Виктория Бекхэмийн өдөр тутмын хувцаслалт сүүлийн хэдэн улиралд биднийг улам бүр л гайхшруулах боллоо. Хувцаснуудыг хооронд нь зөв зохистой хослуулж, аксесуараа ухаалгаар сонгож чаддаг тэрээр орчин үеийн загварын шүтээн гарцаагүй мөн юм.


Сул загварын хоолойтой цамц өмсөхдөө үсээ дээш боох

Хэт дэгжин хувцсыг энгийн футболкатай хослуулж, ерөнхий төрхийг тэнцвэржүүлэх

Гар цүнхийг шинэлэг байдлаар барих

Захтай цагаан цамцыг дундаж урттай өнгөлөг юбкатай хослуулах

Бүхэлдээ хар өнгийн хувцаслалт ямагт зөв сонголт болдог

Цэмцгэр эсгүүртэй хослол эмэгтэй хүнийг хүчирхэг харагдуулдаг

Oversize загварын хар нарны шил ямар ч хувцастай зохицдог

Тод өнгөнүүдийг гэнэтийн байдлаар хооронд нь хослуулах ба ингэхдээ аль болох аксесуар нэмэхгүй байх

Өргөн брюк өмдийг намхан ултай спорт загварын гуталтай хослуулах

Үргэлж өвдөгнөөс доогуур урттай даашинз ба юбка сонгох

Цайвар бор өнгийн пальто үргэлж загварлаг харагддаг

Нэг хээгээр жигдрэн хувцаслах

Бүсгүй бүрийн шүүгээнд ямар нэгэн лого, бичиггүй цагаан өнгийн кет байх учиртай

Өргөн брюк өмдийг өнгө, өнгөөр нь бэлдэж тавих

Өндөр суудалтай сул жийнсэн өмдийг өндөр өсгийттэй хослуулах

Ө.Тодгэрэл

2018-03-20, 17:00