Burberry Brit сүрчгэнд зориулж
Бруклин Бекхэм ердөө 16 настай ч одооноос эхлэн Марио Тестино ба Стивен Майзелийн байр суурийг эзлэхээр зэхэж байна. Удахгүй дэлгэгдэх сурталчилгаанаас түүний ур чадварыг дүгнэцгээе
Виктория ба Дэвид Бекхэмийн том хүү шинэ Burberry Brit сүрчигийн сурталчилгааг хариуцаж авчээ. Энэ тухай Бруклин өөрийн Instagram хуудаснаа анх зарласан бөгөөд зураг авалтын үйл явцыг газар дээрээс нь үзэхийг хүсвэл #THISISBRIT хэштагийн дагуу Snapchat дээрээс хайгаарай хэмээн уриалжээ. Сануулж хэлэхэд Бекхэмийн гэр бүлийн бас нэгэн гишүүн Burberry-тэй хамтарч ажиллаж байсан билээ. Бруклины бага дүү Ромео сүүлийн хэдэн улирлын турш брэндийн сурталчилгаанд оролцож байгаа юм. "Хэрвээ миний хүүхдүүд ямар нэгэн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй бол бид түүнийг үргэлж дэмжих болно" хэмээн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт