Оливье Рустены удирдлага доорх Balmain-ы ажил хэрэг маш амжилттай явж байгаа тул тэд өөрсдийн хэв маяг болон бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт хийх бодолгүй байгаа бололтой. Ямартаа ч одоохондоо өөрчлөлт хийгээгүй байна
Хэдийгээр Balmain for H&M цуглуулга гараад бараг бүтэн жил өнгөрсөн ч бид одоо хүртэл цуглуулгыг нэгд, нэгэнгүй сайн санаж байгаа. Тухайлбал, бөс даавуун чимэглэлтэй "шуудайн" өмд, өргөн, хилэн өмд, цэргийн (hussar) загвартай, хатгамалтай хүрэм, алтан бүргэд ба арслантай хүрэм, леггинсүүд бол Рустены хэзээ ч мөхдөггүй эрэгтэй сонгодог загварууд юм. Шинэ цуглуулгад энэ бүхэн дахин эргэн ирсэн бөгөөд дизайнерын эмэгтэй цуглуулгад ч чухал зүйлс нэмэгдсэн байлаа. Ингээд үр дүнд нь Рустены францын загварын ордонд ажиллаж байх хугацаандаа эрэгтэй ба эмэгтэй загварт хийсэн бүх зүйлийг нэгтгэсэн асар өргөн хүрээний шоу бий болжээ.
Тод өнгөнүүд, өнгөний зохицол (жишээ нь хөх ба улбар шар, ногоон ба нил ягаан), олон өнгийн тууш судал, хатгамлаар баялаг байдал, цацаг, тэр ч бүү хэл зөвхөн даашинзны корсет дээр ч биш, бэлтгэлийн сул цамц дээр хүртэл байсан үдээс, спорт ба цэргийн хослол зэрэг шинэ цуглуулгад орсон зүйлсийг нэрлэвэл тоолж баршгүй.
Харин цуглуулгад орсон хоёр зүйлийг тусад нь дурдах нь зүйтэй. Оливье Рустен шинэ улиралд нэхмэл ба жийнсэн эд зүйлст онцгой анхаарал хандуулсан байлаа. Дизайнерын жийнсэн эдлэлд эртнээс дуртай байсныг хүн бүр мэдэх байх. Тиймээс хөлнөөсөө толгой хүртэл жийнсэн хувцас өмссөн загвар өмсөгчдийн цуваа хэнийг ч гайхшруулаагүй юм. Тэдний өмссөн цамц, малгайтай цамц, халат, леггинс гээд бүх хувцас нь жийнсээр хийгдсэн байв.
Харин нэхмэл эдлэлийн капсул цуглуулга маш гэнэтийн болж чаджээ. Тэр тусмаа маш онцгой нэхээс Рустены сонирхлыг татсан бололтой. Тодруулбал, 2016 оны хавар-зуны эмэгтэй цуглуулга дунд нэлээд түгээмэл байсан гар аргаар нэхсэн гэдгийг нь албаар тодруулсан үзэмжтэй бөгөөд өөрийн гараар нэхсэн мэт хүчиллэг өнгөтэй, бүтээлэг санагдуулам хувцаснууд харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт