Гурав дах нүд биднийг хаашаа хөтлөнө вэ?
Энэ удаад бас нэгэн хэрэн хэсүүчлэх сэдэвтэй цуглуулгыг бидэнд Рикардо Тиши дэлгэлээ. Гэхдээ түүний аялал газар зүйн бус харин далд ертөнц рүү чиглэжээ. Дизайнерын хэлснээр бол ихэнхи хүмүүс мөнгөний хойноос хөөцөлдсөөр оюун санааны эхээ мартсан байдаг гэжээ
Загварын салбарт хамааралтай хүмүүс, олон тооны дизайнерууд дотроос оюун санааны ертөнцийг ганцхан Рикардо Тиши сонирхдоггүй билээ. Бидний ярилцлага хийж байсан хүмүүсийн ихэнх нь ажлын ачааллыг даван туулахад тэдэнд бясалгал тус болдог гэж ярьж байсан. Харин Гурам Гвасалия энэ талаар "A Guide to Spiritual Management" нэртэй ном хүртэл гаргаж байсан билээ. Тиймээс Рикардо Тишигийн Парис хотод танилцуулсан энэхүү шинэ эрэгтэй цуглуулга олон дизайнерын таашаалыг хүртэх магадлалтай.
"Оюун санааны байдал, гурав дах мэлмийгээрээ харах чадварыг мөнгө сарниулж орхидог" гэж Рикардо Тиши үзэж байна. Харин түүний шинэ цуглуулгад энэхүү хоёр дүр төрх холилдсон хэлбэрээр оржээ. Тухайлбал, тайзан дээр алхалсан зарим загвар өмсөгчид цээжин дээрээ нүд зурсан байсан бол бусад нь мөнгөн тэмдэгтийн хээ, зоос зэрэг мөнгөний тэмдэглэгээг дүрсэлсэн хувцастай гарч ирсэн.
Тус цуглуулгад өнгөлөн далдлах хээ, дүрс хангалттай хэмжээгээр орсон байсан ба үүнийг заримдаа мөнгөн дэвсгэртийн хээтэй андуурах тохиолдол ч гарч байсан юм. Зарим нэг хээнд энэхүү хоёр сэдэв хамтдаа орсон тохиолдол ч бас бий. Энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш гэдэгт итгэлтэй байна. Мөн тус цуглуулгад том, том хэрэглээний брезентэн уут мэт халааснуудыг хийсэн байлаа. Учир нь Тиши мөнгийг боодолтой мөнгөн дэвсгэрт ба зоосоор бус харин хэрэглээний нийгэм, үнэт зүйлсийн буруу хуваарилалт, бодит байдлыг төсөөллөөр сольсон, түрэмгийллийн ерөнхий бэлгэ тэмдгээр нь хүлээн авдаг бололтой.
Үүнээс гадна, Рикардо Тишигийн оюун санааны ертөнцөд нэвтрэхгүйгээр ч, тус цуглуулга нь сонирхол татаж байлаа. Тухайлбал өнөөх халаас болон өнгөлөн далдлах хээг их л уран сэтгэмж гаргаж цуглуулгад оруулжээ. Жишээ нь халааснуудыг дээр дээрээс нь давхарлаж хүрэм ба хантааз оёсон байна. Харин өнгөлөн далдлах хээг гялгар чимэглэлээр бүрж, долларын хээтэй холилдуулж эсвэл бүр шатрын хар, цагаан хээтэй хослуулсан байв.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт