Тод өнгө ба ирвэсний хээ
Сильвия Вентурини Фенди энэ удаад маш дулаан уур амьсгалтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй загварын шоу зохион байгууллаа. "Fendi-д итгэ", "Бод", "Хичээ" гэх урианууд цуглуулгын спорт маягийн хувцаснуудыг чимж, харин ирвэсний хээгээр баялаг загварууд 1980-аад оны залуучуудын хөдөлгөөнийг санагдуулж байлаа. Дизайнер мөн шинэ цуглуулгын ихэнх загваруудыг практикт ойрхон болгох үүднээс хоёр талаар нь өмсөж болохоор бүтээжээ.
Үндсэн элементүүд: Майк дээр давхарлан өмссөн пальто ба хоолойтой цамцтай хослуулсан пиджак, биед эвтэйхэн урьдчилан тооцоолсон дизайн, хоорондоо нийцэшгүй элементүүдийг нэгтгэж нэг бүхэл болгосон төрх
Үс засалт ба нүүр будалт: Тэгш хуваасан үс, цайвар ягаан өнгийн уруулын будаг
Үндсэн өнгөнүүд: Ирвэсний хээ, хар ба саарал өнгийн ноёрхол, ягаан, цэнхэр, улбар шар ба шар өнгийн оруулгууд.
Стилистик аргачлал: Олон өнгийн геометрын зураас, үслэг оруулгатай углааш, спорт, ажил хэрэгч ба гудамжны стилийн эв нэгдэл, хоёр талаар нь өмсөж болох загварууд.
Аксесуар: Бичигтэй тууз, тод өнгийн малгай, спорт маягийн бээлий, аялалд зориулагдсан ирвэсний хээтэй дэр.
Бүтээлч санааны эх үүсвэр: 1980, 1990-ээд оны хувцаслалт, "The Royal Tenenbaums", "A Bigger Splash" кинонууд, дуучин Оливия Ньютон-Жон.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт