Нью-Йоркийн эрэгтэй загварын долоо хоног: Alexander Wang, хавар-зун 2017

Дүрсгүй залуус

Дизайнер Александр Ванг ихэвчлэн өвөрмөц сонирхолтой, нийгмийн тусгай бүлэг хүмүүсээс сэдэвлэсэн этгээд загварууд урлах дуртай. Түүний өмнөх цуглуулгуудад бид готик ба байкер хэв маягтай хувцаснууд харж байсан бол энэ удаад Ванг серфингээр хичээллэдэг эсвэл скейтбоард унах дуртай ердийн нэгэн муу залуугийн дүр төрхөөс бүтээлч санаа авсан байна. Түүнчлэн шинэ цуглуулга брэндийн эмэгтэй загварын хаврын цуглуулгыг санагдуулам, ижил төстэй уур амьсгалтай болсон харагдана. Цуглуулга бүхэлдээ дөрвөлжин хээтэй, биед эвтэйхэн анорак хүрэм, ирвэсний хээтэй цув ба хөвөн цамц болон зөвхөн хавар гэлтгүй мөн намар өмсөж болох юүдэнтэй цамцнаас бүрджээ.

Buro.Mongolia

2017-02-02, 08:00

  • Зураг: