Saint Crispin's брэндын Филлип Картай хамт суусан нь: Жинхэнэ захиалгын хувцас

Дэгжин гутал

Тансаг зэрэглэлийн гуталчин Saint Crispin’s загвар, тав тухыг нэгтгэсэн зарчмыг шингээж, “гоо сайхан бол өвдөлт” гэсэн хуучны үгийн утгыг няцаалаа

Захиалгын хувцас гэсэн нэр томьёо бидний эргэн тойронд хаа сайгүй тавигдсан энэ үед, заримдаа бүр made-to-order/made-to-measure-тэй ч ижил утгаар хэрэглэгдсэнээр үүнийг чухал гэж авч үзэхэд хэцүү болжээ. Тэгэхдээ та итгэ, тансаг зэрэглэлийн гуталчин Saint Crispin's бол жинхэнэ нь.
1985 онд Венд байгуулагдсан энэхүү компани нь дан хос гутлын захиалга дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулж, гар урчууд нь Карпатын уулсад байрлах ажлын өрөөндөө гутал болгон дээр тулж ажилладаг. Жилд 1500 хос гутал үйлдвэрлэх нь хаанахын ч стандартаас доогуур боловч Уилл Смит тэргүүтэй үйлчлүүлэгчдийн хүсэлтийг хангахын тулд чадах бүхнээ хийж, бүхий л эдлэлийг эхнээс нь тууштай үнэнчээр хийсний үр дүн юм.
Бид Saint Crispin's брэндийн эзэн Филлип Картай хамт суун гутал хийх үйл явц, нийтлэг эндүүрэл, мөн мэдээж загвар болон тав тухын талаар ярилцлаа.

Би гутал хийгчдийн хэллэгүүдийг... тав тух, дэмжлэг, загвар гэж хэлнэ. Та хөлд эвтэйхэн, дэмжлэг үзүүлдэг гэхдээ Crocs шиг харагдах хос гутлыг авч болно. Бидний гутал хөлийн нум хэсгээр налж, маш сайн дэмжлэг үзүүлж, удаан хугацаагаар зогссон ч гэсэн хөлд эвтэйхэн байхаар хийгдсэн. Азийн орны хүмүүсийн хөлийн өсгий нь илүү нарийн, харин дээгүүрээ жаахан өргөн байдаг. Энэ нь бидний нэг стандарт хэмжээстэй хийхийн оронд өөр өөр хэмжээсийг нэгтгэн нэг хос гутал гаргаж, үйлчлүүлэгчдийн хөлд эвтэйхэн байх, сайхан харагдах байдлыг хангаснаар өөртөө өөрчлөлтийг хүлээн авч, дасан зохицож байгаа хэрэг юм.
Миний мэдээлэл технологийн, консулын ажил хийж байсан туршлага бизнест маань яахын аргагүй тус болсон. Тухайлбал, бидний хэрэглэдэг захиалгын систем нь хамгийн орчин үеийн, хялбар бөгөөд концепцийг нь би бичсэн юм. Захиалга орж ирэх үеэс эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэл бид шат дамжлагуудын хооронд цаг алддаггүй. Энэ нь бидний хурдан нийлүүлэлтийн хамгийн гол түлхүүр болохоос гадна миний хэрхэн туршлагаа урлалдаа шингээж буйг илтгэнэ.
Бусад гутал үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх бидний давуу тал бол... бидний уян хатан байдал, бүтээгдэхүүнээ хурдан үйлчлүүлэгчдийн гарт хүргэх юм. Бид жижиглэн худалдааны захиалга байсан ч гутал болгоныг эхнээс нь хийдэг. Бидний жижиглэн худалдааны худалдан авагчид миний зарим нэг оролцоотойгоор тодорхой хэмжээний өөрчлөлтийг захиалгадаа мөн хийж болно. Захиалагчдыг онцгой, тусгай төрлийн, өөрийн гэсэн нэрийн коллекцитэй үлдээсэй гэж хүсдэг учир бидний зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлдэг. Үүний эцэст тэд харилцагчдынхаа талаар хамгийн сайн мэдлэг, ойлголттой болно. Хувь хүмүүсийн захиалгын хувьд энэ нь хамтын үйл ажиллагаа байдаг бөгөөд бид тэднийг бүтээлч байхыг хүсдэг. Харин тэдний зарим нь бүр хэт бүтээлч байдаг шүү. Хамгийн сүүлчийн деталь хүртэл бид тэдэнд өөрчлөлт хийх боломжийг олгодог.
Надад ирж байсан хамгийн сонирхолтой захиалга бол... матрын арьсан гутал дээрх хажуугийн цахилгаан хийлгэх хүсэлт байсан. Гутал хийхэд цахилгааныг үргэлж дээд талд оёж, цахилгаан эвдэрсэн тохиолдолд шинэ цахилгаанаар солихын тулд дээд хэсгийг задалдаг. Тийм үнэтэй гуталд тийм зүйл тохиолдохыг та хүсэхгүй. Эцэст нь бид үйлчлүүлэгчийн хүссэнээр хийж өгөн, түүнд урдьчилан анхааруулсан. Өөр нэг сонирхолтой захиалга гэвэл үйлчлүүлэгч 1960 оны өөрийн гутлаа авчран, яг адилхан загвараар шинэ гутлыг түүнд урлаж өгөх байсан. Тэр эрэгтэйн захиалсан гутлын загварыг та өнөө үед төдийлөн харахгүй л болов уу.

САЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ, ТАНД ТААРСАН ГУТАЛ ТАНЫГ ӨВДӨГ, НУРУУНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ УЧИР ГУТАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭДЭГ ЧУХАЛ


Гутал хийх тухай яригддаг нийтлэг ташаа ойлголт бол... өнгө үргэлж нийцэх ёстой, яг л RAL-ын өнгөний код шиг. Хүмүүс гутал болгон гараар хийгдэж, гараар будагдаж байгаад анхаарал төдийлөн хандуулдаггүй. Арьс болон өнгөний хувьд өөр өөр байх нь мэдээж. Хос гутал болгон онцгой, ийм байх нь энэ ажлын хамгийн сайхан зүйл.
Хүмүүс Saint Crispin's-ийн гутлыг авдагийн учир нь... бид бол онцгой бас тусгай. Жилд зөвхөн 1500 хос гутал үйлдвэрлэдэг. Мөн бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч хариу өгдөг. Сайхан таарна гэдэг ч бас баталгаатай. Энэ нь бол захиалгын гутал яагаад маш үнэтэй байдаг шалтгаануудын нэг.
Saint Crispin's-ийн гутлыг өмсөж байх үеийн миний хамгийн нандин дурсамж бол... олон цагаар алхсан ч хөлд эвтэйхэн байх. Мөн гутлыг минь хүмүүс хараад магтах.
Эргээд харахад одоог хүртэлх тулгарсан хамгийн том бэрхшээл бол... 2008 оны хямрал. Тэр үед бид өргөн хүрээний үндсэн худалдан авагчидгүй байсан бөгөөд хоёр том жижиглэнгийн худалдааны газар бидний гутлыг зардаг байсан. Тэр үеэр хоёр худалдан авагч хоёулаа биднээс худалдан авалт хийхээ бараг зогсоох шахсан. Бид цөөн тооны нийлүүлэлтээ зөв хуваарилах нь чухал тул одоо бид дэлхий дахинд 20 орчим жижиглэн худалдааны газруудтай. Газар нутгийн хувьд өөрсдийгөө хязгаарлана гэдэг утгагүй бас бидний хийж ирээгүй зүйл. Бид бусадтай хуваалцах дуртай.
Гутлаа арчлах хамгийн сайн арга бол... гутлын хэвлүүр болон лав. Арьсыг нь хэзээ ч бүү хатаа, мөн нэг гутлыг өдөр болгон өмсөхөөс зайлсхий. Гурав хоногт нэг удаа байхад болно. Өөр гутлуудаараа солин өмс. Хэрэв та гутлаа хэдэн арван жилээр өмсөхийг хүсвэл арчилгаа маш чухал. Мэдээж өсгийнүүд элэгдэж, урагдах учир цаг хугацааны явцад шинэ өсгий хийлгэх шаардлагатай.
Гутландаа хөрөнгө оруулна гэдэг чухал учир нь... сайн дэмжигчтэй, яг таарсан гутал таныг өвдөг, нурууны өвчнөөс сэргийлнэ. Мөн та хэзээд ч сайхан харагдах бөгөөд сайхан харагдана гэдэг огтоос муу зүйл биш.
Saint Crispin's нь 11 Өмнөд Canal Road-ын Leong T-д (Sultans of Shave дахь) зарагдаж байна.

 

Buro.Mongolia

2015-07-03, 13:49

  • Зураг: Buro 24/7 Russia