2017 оны үр дүнгээр Supreme брэнд Dior-оос илүү алдартай байжээ

Google-ийн гаргасан тайлангийн дагуу

Google компани 2017 оны турш өөрийн хайлтын систем дээр хамгийн алдартай байсан нэрсийг жагсаалаа. Оны хамгийн алдартай жүжигчнээр Меган Маркл, цувралаар "Stranger Things" тодорсонд гайхах зүйл үгүй байх. Харин загварын брэндүүд дунд хамгийн эрэлт ихтэй байсан нь Gucci ордон, үүний араас хоёрдугаар байранд Louis Vuitton, гуравт гудамжны хувцасны Supreme брэнд жагсчээ. Street style хэв маягт оны турш ноёрхсон Supreme брэнд Dior, Dolce & Gabbana гэх зэрэг томоохон загварын орднуудыг гүйцэд түрүүлж, загварын салбарын чиг хандлага хэр өөрчлөгдсөнийг баталлаа.

Сануулж хэлэхэд Dior ордон Instagram олон нийтийн сүлжээний гаргасан тайлангийн дагуу оны шилдэг брэндүүдийн нэгээр тодорсон байгаа.

Buro.Mongolia

2017-12-14, 09:00