2019 оны гол өнгө “амьд шүр”-ийг хэрхэн загварчилж болох вэ
Одооноос хувцаслалтдаа нэвтрүүлэхийг уриалж байна
Pantone институтийн мэргэжилтнүүд 16-1546 кодтой "Living Coral" буюу "Амьд Шүр" өнгийг 2019 оны гол өнгөөр нэрлэсэн билээ. Тэд энэхүү үл ялиг алтлаг туяатай, тоорын улбар шар өнгийг 2018 оны туршид загварын тайзууд, интерьер засал, компанийн брэндинг зэрэгт мэр сэр харсан тул ийнхүү 2019 онд өөдрөг сэтгэлгээ, баяр хөөрийг нэмэгдүүлэх зорилгоор оны гол өнгөөр тодруулахаар шийджээ.
"Амьд шүр" өнгийг Chanel, Louis Vuitton, Hermès, Valentino, Sacai ба Loewe брэндүүдийн хамгийн сүүлийн цуглуулгаас харах боломжтой бөгөөд дизайнерууд энэ өнгийг загварчлахдаа хөлөөсөө толгой хүртэл жигдрэн хувцаслаж, эсвэл ийм өнгийн аксесуараар төрхөө чимэхийг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт