Мөн тансаг зэрэглэлийн зах зээлийн борлуулалт ихэснэ
Шинэ мянганыхан 2025 он гэхэд тансаг зэрэглэлийн зах зээлийн нийт хэрэглэгчдийн 45 хувийг эзлэх гэнэ. Энэхүү дүгнэлтийг Bain & Co компанийн хийсэн шинэ судалгаа харуулсан байна. Судалгаагаар мөн ойрын гурван жилийн хугацаанд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 280 тэрбум доллараас 324 тэрбум доллар хүртэл өсөх төлөвтэй гэх урьдчилан тооцоолол гарчээ.
Уг судалгаанд мөн орчин үеийн тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн бизнес моделийг шинэчлэх хэрэгтэй гэж бичигдсэн байна. Учир нь Bain & Co компанийн судалснаар одоогийн байгаа бизнес моделиуд шинэ мянганыхны хүлээлттэй давхцахгүй байгаа аж. "Өмнөх үеийнхэнтэй харьцуулбал шинэ мянганыхан тэс ондоо зүйлс эрхэмлэж, өөр үнэлэмжтэй болсон. Тэдэнд ил, тод байдал маш чухал бөгөөд Amazon гэх мэт дэвшилтэт технологи бүхий компаниудын санал болгох зүйлс сонирхолтой санагддаг" хэмээн тус судалгааны зохиолч Федерика Левато тайлбарласан байна.
Судалгааны тайлангаас харахад шинэ мянганыхан тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг онлайнаар эсвэл моно брэндийн бутикээс худалдаж авах болно. Тийм ч учраас офлайн буюу онлайн худалдаа хийдэггүй дэлгүүрүүд шинэ мянганыхны сонирхлыг татах ямар нэгэн шинэлэг зүйл сэдэх хэрэгтэй болж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт