3.1 Phillip Lim зураач Майя Линтэй хамтарлаа

Ногоон өвс

3.1 Phillip Lim-ийн хамт олон загварын долоо хоногт зориулж онцгой зүйл бэлджээ

Энэ жил "3.1 Phillip Lim" арван нас хүрч, дизайнер Филлип Лим анхны чухал баяраа тэмдэглэх гэж байна. Баяраа тэд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр брэндийн шоу дээр тэмдэглэх болжээ. Тиймээс мэдээж хэрэг ямар нэгэн онцгой зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь дизайнерууд ойн баяртаа зориулж үйлчлүүлэгчиддээ үргэлж бэлэг бэлддэг шүү дээ. Бид есдүгээр сарын 14-ны шоу дээр юу болохыг тодорхой мэдэхгүй хэдий ч зарим нэг зүйлсийг таамаглаж байгаа. Жишээ нь шоуны тайзыг бэлдэхэд зураач Майя Лин тусалжээ.

Зураач бүсгүйтэй хамтарч буйгаа дизайнер брэндийнхээ Instagram хуудаснаа саяхан зарласан. Нийтлэлээс харахад Лин шоуд зориулж баримлан инстолляци хийсэн бололтой. Тэгэхээр одоо эцсийн үр дүнг тэсэн ядан хүлээх л үлдлээ.

Ө.Тодгэрэл

2015-09-07, 10:00

  • Зураг: