Албан ёсны мэдэгдэл: Раф Симонс Calvin Klein-ы бүтээлч захирлаар томилогдлоо

Баяр хүргэе!

Удаан хугацааны турш олны дунд тархаж байсан цуурхлыг Calvin Klein брэнд өчигдөр албан ёсоор бататгалаа. Dior-ын хуучин бүтээлч захирал одооноос эхлэн Америкийн загварын ордонд ажиллана

Бид бүгд удаан хүлээсний эцэст сүүлийн есөн сарын турш загварын ертөнцөд өрнөсөн Раф Симонс болон Calvin Klеin нарын талаарх халуун сэдэвт цэг тавигдлаа. Францын загварын ордны хуучин бүтээлч захирал амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж, шинэ ажлаа хүлээж авлаа.

Америкийн алдарт брэндийн төв оффист Раф Симонсын хамтаар цоо шинэ туслах дизайнеруудын баг хүрэлцэн ирсэн байна. Дизайнер бага зэрэг эрчээ алдаж байсан Calvin Klein ордонд шинэ амьдрал бэлэглэж, CK Jeans цувралыг улам хөгжүүлж, брэндийн ерөнхий хэв маягийг шинэчлэх үүрэгтэй ажиллах болно.

Сануулж хэлэхэд Раф Симонс Dior-оос 2015 оны аравдугаар сард гарсан байгаа. Харин түүний өв залгамжлагчаар Valentino-д олон жилийн турш ажилласан Мария Грация Кьюри энэ оны долоодугаар сард сонгогдсон юм.

Buro.Mongolia

2016-08-04, 12:00

  • Зураг: