Александр Вэнг Uniqlo брэндтэй хамтарсан хоёр дах цуглуулгаа танилцууллаа

"Cool as Air"

Дизайнер Александр Вэнг Uniqlo брэндтэй хамтарсан хоёр дах цуглуулгаа танилцууллаа. Тэд анхны цуглуулгаа өнгөрөгч оны аравдугаар сард танилцуулсан ба тэрхүү цуглуулгад биеийн дулааныг хадгалдаг HeatTech материалаар урласан майк, футболка, дотуур хувцас зэрэг суурь загварууд багтсан билээ. Харин "Cool as Air" хэмээн тодотгосон хоёр дах удаагийн цуглуулгад Uniqlo брэндийн алдарт AIRism хэмээх амьсгалдаг материалаар хийсэн өдөр тутам, дасгал сургуулилтад зориулсан загварууд багтжээ.

"Uniqlo брэндтэй хоёр дах удаагаа хамтран ажиллахдаа инноваци, технологийн дэвшил, гоо зүйг нэгтгэсэн хэн бүхний амьдралын хэв маягт төгс зохицох, маш онцгой AIRism цуглуулгыг бүтээлээ" хэмээн Александр Вэнг онцолсон юм. Шинэ цуглуулга дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн худалдаанд гарахаар болжээ.

 

 

Buro.Mongolia

2019-03-28, 11:59