Алессандра Амбросио сүүлийн удаа Victoria’s Secret-ийн тайзнаа гарлаа
2000 оноос хойших түүний бүх VS төрхүүдийг эргэн дурсацгаая!
Нийт 17 жилийн турш Victoria's Secret-ийн тайзнаа алхаж, биднийг энэ бүх хугацаанд өөрийн гоо үзэсгэлэн, дур булаам инээмсэглэл, эерэг энергиэрээ баярлуулж ирсэн загвар өмсөгч Алессандра Амбросио дотуур хувцасны брэндтэй хийсэн гэрээгээ ийнхүү өндөрлөж, алдарт тайзнаа сүүлийн удаа гарсан гэдгээ Entertainment Tonight сэтгүүлд албан ёсоор мэдэгдлээ.
Анх 19 настайдаа Victoria's Secret-ийн загварын шоунд оролцож, өдгөө 36 нас хүртлээ бараг хоёр арван жилийн турш бидэнтэй хамт байсан тэрээр хэдхэн цагийн өмнө Шанхай хотод зохиогдсон шоунд сүүлийн гараагаа хийж, үүнээс хойш гэр бүл, усны хувцасны нэрийн брэнд болон жүжигчний карьерт түлхүү анхаарал хандуулах төлөвлөгөөтэй буйгаа хэлжээ. Сануулж хэлэхэд Амбросио 2014 онд "Ale by Alessandra" нэртэй усны хувцасны брэнд үүсгэн байгуулсан бөгөөд уг брэндээрээ багагүй амжилт олж чадсан юм. Тэрээр мөн саяхан нээлтээ хийсэн "Daddy's Home 2" инээдмийн кинонд дүр бүтээсэн байгаа.
Алессандра Амбросио бол Victoria's Secret брэндийн хамгийн алдартай, олонд танигдсан нүүр царайнуудын нэг бөгөөд түүнгүйгээр дараа, дараагийн загварын шоунууд урьдынх шиг ээ байхаа болино гэдэг нь маргаангүй юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт