Алтан Бөмбөрцөг 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд

Лос-Анжелес хотын The Beverly Hilton зочид буудалд 80 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шинэ оны анхны бөгөөд хамгийн том кино наадмыг комедиан Жеррод Кармайкл хөтлөн явуулжээ. Энэ жилийн хувьд "The Banshees of Inisherin" кино голлох шагналуудыг хүртсэн бол нэрт найруулагч Стивен Спилберг анхаарлын төвд байж чадлаа. 

Алтан Бөмбөрцөг 2023 наадмын улаан хивсний ёслолд кино ба телевизийн салбарын хамгийн алдартай оддоос гадна, дуучид, загвар өмсөгчид гээд энтертайнмент ертөнцийн бүхий л гол хүмүүс оролцож уламжлал ёсоор тансаг, хээнцэр, глэм өнгө аяс бүрджээ. Тухайлбал, шинэ үеийн It охин хэмээн нэрлэгдээд буй Женна Ортега урт намирсан хуниастай Gucci-гийн даашинзаар гоёж, Билли Портер хүйсгүй хэв маягтаа үнэнч үлдэж, “Everything Everywhere All at Once” бүтээлийн гол дүр Мишель Йео нь Armani Privé загварын ордны гялалзсан шигтгээтэй мөнгөлөг даашинзаар төрхөө бүрдүүлсэн байна.

Та наадамд нэр дэвшсэн, мөн ялалт байгуулсан шилдгүүдийн талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.

Buro.Mongolia

2023-01-11, 19:19