Амаль Клуни анх удаа Vogue сэтгүүлийн нүүрэнд гарлаа

Сэтгүүл мөн анх удаа амжилттай эмэгтэй хуульчийг онцолж байна

Америкийн Vogue сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын онцлох бүсгүйгээр Их Британийн хуульч, Жорж Клунигийн эхнэр Амаль Клуни тодорсон байна. Тэрээр дүрвэгсдийн асуудал болон олон улсын зөрчилдөөнөөр мэргэшсэн маш чадварлаг хуульч юм. Амаль анх удаа уг сэтгүүлийн нүүрэнд гарч байгаа бөгөөд түүний зураг авалтыг алдарт Энни Лейбовиц хариуцан ажиллажээ.

Амаль тавдугаар сарын онцлох бүсгүйгээр тодорсон нь түүний тавдугаар сард зохиогдох Met Gala арга хэмжээг хөтлөх болсонтой мөн холбоотой юм. Тэрээр Рианна, Донателла Версаче ба Анна Винтур нарын хамтаар гала үдэшлэгийг хөтлөх болно.

 

Buro.Mongolia

2018-04-11, 11:00

  • Зураг: