Aсne Studios гэр ахуйн цуглуулга гаргалаа

Хюгге хэв маягтай

Шведийн Acne Studios брэнд цайны аяга, дэр, бүтээлэг зэргээс бүрдэх гэр ахуйн цуглуулга танилцууллаа. Acne Studios зөөлөн өнгө, минимал хэв маягтай ноолууран ороолтны загваруудаараа алдартай ба энэхүү гэр ахуйн цуглуулгыг бүтээхдээ тэдгээр ороолтоос бүтээлч санаагаа авчээ. Тухайлбал цайны аяга дээр ноолууран ороолтын хээг шингээсэн бол, бүтээлэг болон дэр нь олон төрлийн ороолт нийлүүлэн оёсон мэт харагдаж байлаа. Хюгге өнгө аястай энэхүү цуглуулга арванхоёрдугаар сарын 6-наас эхлэн Acne Studios брэндийн вебсайт дээр худалдаалагдахаар болжээ.

Buro.Mongolia

2018-12-05, 15:08