Balenciaga брэндийн шинэ загвар: Элэгдсэн арьс, зэвэрсэн тоноглолтой цүнх

Balenciaga брэндийн Neo Classic загварын цүнхний шинэ хувилбар гарлаа. Энэ удаад бүтээлч захирал Демна Гвасалиягийн баримталсан концепци нь цүнхийг удаан эдэлсэн мэт харагдуулахад оршиж байв. Тодруулбал цүнхийг элэгдэж, хуучирсан мэт харагдах тугалын арьсаар хийсэн бөгөөд зэвэрч, зурагдсан товч, түгжээ, цахилгаанаар тоногложээ. Сонгодог Neo Classic цүнх нь хурц өнцгүүдтэй, илүү чамин загвартай бол шинэ хувилбараас зөөлөн өнгө аяс мэдрэгдэж байна. "Бид шинэ загвараа хүний хэрэглээнээс хэзээ ч бүү гараасай хэмээн бодож бүтээсэн бөгөөд эдэлгээний явцад харагдах байдал нь хуучрах ч материалын чанар хэзээ ч муудахгүй" хэмээн Balenciaga загварын ордноос онцолжээ.

Buro.Mongolia

2021-04-09, 10:56

  • Зураг: