Дөрөвдүгээр сарын 23-26 өдрүүдэд Испанийн Барселон хотноо хуримын загварын долоо хоног болж өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээний үеэр дэлхийн томоохон загварын орднууд хуримын шинэ коллекцуудаа танилцуулж, 2025 оны хуримын даашинзны голлох чиг хандлагыг тодорхойллоо.
Энэ удаагийн хуримын загварын долоо хоногийн үеэр Pronovias, Rosa Clará, YolanCris, Carolina Herrera зэрэг загварын орднууд шинэ коллекцуудaa танилцуулан хуримын салбарт тэргүүлэгч байр сууриа дахин нотолсон ба бүтээлүүд нь брэндийн уламжлалт өнгө төрхийг хадгалсан атлаа орчин үеийн шинэлэг шийдлүүдийг агуулжээ. Мөн залуу дизайнерууд ч дебютээ хийж, 2025 оны сүйт бүсгүйчүүдэд зориулсан өвөрмөц загваруудыг сонирхуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээгээд буй.
Мөн загварын долоо хоногийн хүрээнд дөрөвдүгээр сарын 25-27 өдрүүдэд хуримын хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр загвар зохион бүтээгчид, салбарын мэргэжилтнүүд хоорондоо уулзаж, харилцаа холбоогоо өргөжүүлэх гайхалтай боломж бүрдсэн билээ.
Дашрамд дурдахад, загварын долоо хоногийн үеэр 2025 оны хуримын загварын шилдэг дизайнераар Жиамбаттиста Валли шалгарсан байна. Зохион байгуулагчдын хэлснээр, "Жиамбаттиста Валли нь хуримын загварын ойлголтыг өөрчилж, урлагийн зоригтой хандлага, манлайллыг харуулсан тул шилдгээр шалгарсан" аж.
Загварын хорхойтон, хуримын хувцасны салбарын мэргэжилтэн эсвэл амьдралд ганц тохиох мартагдашгүй хуримаа тэмдэглэхээр зэхэж буй уншигч танд Барселоны тайзнаа үзэгдсэн хамгийн орчин үеийн загваруудыг хүртээл болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт