BURO. Серби улсад албан ёсоор нээгдлээ

BURO. шинэ гэр бүлийн гишүүнээ угтан авлаа!

BURO. гэр бүлд Серби улс албан ёсоор нэгдэж байна. Энэхүү баярт мэдээг BURO. Global компанийн гүйцэтгэх захирал Ник Смит хуваалцсан бөгөөд тэрээр Pood Boutique Media House компанитай хамтран шинэ дижитал тавцан нээж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр Серби улс дахь салбар олон улсын BURO. гэр бүлийн 12 дах гишүүн болж байгаа юм.

BURO. Сербийн багийг өмнө нь Elle Serbia, Elle Man зэрэг сэтгүүлүүдэд ажиллаж байсан туршлагатай редактор Милан Дьячич, хэвлэн гаргагч Ненад Янатович, Elle Serbia-гийн загварын редактораар ажиллаж байсан Мирослава Дамьянович нар тэргүүлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар BURO. олон улсын төсөл Монгол, Орос, Сингапур, Украин, Казахстан, Азербайжан, Австрали, Хорват, Малайз, Мексик, Ойрх Дорнод, Серби гэсэн улсуудад үйл ажиллагаа явуулж байна.

Buro.Mongolia

2019-05-08, 10:00