Линдси Виксон ба Анна Эверсийн хамт
Chanel сарын өмнө намар-өвөл сурталчилгааны анхны зургуудаа нийтэлсэн билээ. Тэгвэл одоо зураг авалтын бүтэн хувилбарыг үзэх боломжтой боллоо
Цулгуй студид Анна Эверс болон Линдси Виксон нар манекен мэт зогсолт аван зургаа даруулжээ. Хар-цагаан зураг авалтын төвд твид материал анхаарал татна. Учир нь шинэ цуглуулгын томруулсан пальто, бариу пиджак болон оноотой юбка нь твид материалтай хийгджээ. ХХ зуунаас эргэн ирсэн сонгодог загваруудыг хоёр өнгийн өндөр өсгийттэй хослуулсан нь сайхан зохицсон харагдана. Эдгээр өсгийтүүд том ханцуйтай хөвсгөр хүрэм, юбка зэрэг футуристик маягийн загваруудтай огтхон ч зөрчилдөхгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт