Кристиан Лубутен Jaeger-LeCoultre цагны брэндтэй хамтарлаа

Багийн ажил

Дизайнер Кристиан Лубутен тансаг зэрэглэлийн Jaeger-LeCoultre цагны брэндтэй хамтарч, брэндийн домогт Reverso загварыг шинэчиллээ. Тэд хамтын ажиллагааны үр дүнд бүтсэн шинэ цагийг танилцуулах зорилгоор богино хэмжээний бичлэг гаргажээ

Дизайнер Кристиан Лубутен юуны түрүүнд өөрийн улаан ултай өндөр өсгийтийн ачаар олонд танигдсан хэдий ч, түүний авьяас чадвар үүгээр дуусч байгаа юм биш. Тэрбээр саяхан Jaeger-LeCoultre брэндтэй хамтарч, тэдний алдарт Reverso бугуйн цагны загварыг шинэчиллээ. Энэ нь Reverso цагны 85 жилийн ойн баярт зориулагдаж байгаа тусгай төсөл юм. Хамтын ажиллагааны эхний хэсэг Женев хотод зохион байгуулагдсан Salon International de la Haute Horlogerie үзэсгэлэн дээр тавигдсан бол, хоёрдугаар хэсэг дөнгөж хоёр хоногийн өмнө олонд дэлгэгдлээ.


Jaeger-LeCoultre-ийн хамт олон гутлын мэргэжилтний уран бүтээлд зориулж богино хэмжээний бичлэг гаргасан бөгөөд уг сурталчилгааны гол дүрд италийн загвар өмсөгч ба жүжигчин Элиза Седнауи тоглосон байна. Кристиан Лубутен ч бас бичлэгт үзэгдэх болно.

Buro.Mongolia

2016-05-06, 09:00

  • Зураг: