Cult Gaia брэнд анхны гутлын цуглуулгаа танилцууллаа

Загварын салбарынхны хайртай брэнд

Загварын салбарынхны хамгийн хайртай брэндийн нэг болж чадсан Cult Gaia анхны гутлын цуглуулгаа танилцууллаа. Тус цуглуулгыг Net-A-Porter компанитай хамтран гаргасан бөгөөд таван төрлийн загвараас бүрдсэн байна. Цуглуулгад багтсан гутлуудыг ажиглавал Cult Gaia брэндийн онцлог болсон байгалийн мэт өнгө аяс, өвөрмөц гоо зүй мэдрэгдэх болно.

"Урлагийн бүтээл мэт хувцас хийнэ гэдэг миний мөрөөдөл байлаа. Энэ цуглуулгад хүн бүр дурлана гэдэгт итгэлтэй байна. Учир нь бүх загварууд ямар ч хувцастай гайхалтай зохицох төдийгүй маш дур булаам деталиудаас бүрдсэн" хэмээн Cult Gaia-гийн дизайнер Жасмин Лариан ярьжээ. Түүнчлэн цуглуулга хэрэглэгчдийн сайшаалд нийцэж чадвал үргэлжлүүлэн гутлын загвар гаргахдаа дуртай байх болно гэдгээ тэрээр онцолсон байна.

Хулсан өндөр өсгийтөөс эхлээд сонирхолтой деталь бүхий арьсан углаашаас бүрдэх уг цуглуулга Net-A-Porter вебсайт дээр өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж байгаа бөгөөд загваруудын үнэ 225-350 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа аж.

 

 

Buro.Mongolia

2018-05-10, 17:50