Дэлхийн шилдэг загвар өмсөгчдийг цуглуулсан улаан хивс: Fashion Awards 2017
Улаан хивсэн дээрх шилдэг төрхүүд
Хэдхэн цагийн өмнө Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд 2017 оны Fashion Awards шагнал гардуулах ёслол зохиогдсонтой холбогдуулан загварын салбаруудын шилдгүүд нэг дор цуглалаа. Саяхныг хүртэл "British Fashion Awards" хэмээн нэрлэгддэг байсан энэ ёслол нь илүү олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн "Fashion Awards" нэртэй болсон байгаа. Met Gala ёслолын үндсэн өрсөлдөгч гэгддэг энэ арга хэмжээн дээр Карли Клосс, Кайя Гербер, Наоми Кэмпбелл гэх зэрэг шилдэг загвар өмсөгчид болон Селена Гомес, Зендая, P!nk гэх томоохон уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Бид энэ жилийн шагнал гардуулах ёслолын ялагчдыг тун удахгүй мэдээллэх бөгөөд тэр хооронд улаан хивсэн дээрх үзэсгэлэнт төрхүүдийг сонирхохыг санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт