Дизайнер Маноло Бланик улирлын тодорхойлолтоос татгалзаж байна

Уламжлалт систем бага багаар нурж байна

Улирлын тодорхойлолтоос татгалзсан дизайнер Маноло Бланик нэгдүгээр сард 2017 онд зориулагдсан бүтэн жилийн цуглуулга танилцуулна

"See now, buy now" буюу шинэ загварыг танилцуулсан даруйд худалдаанд гаргах загварын концепци энэ онд эрчимтэй хөгжиж, олон дизайнерыг байлдан дагуулсан. Тухайлбал Tommy Hilfiger, Burberry, Tom Ford гэх зэрэг томоохон брэндүүд загварын шоу зохион байгуулсан даруйдаа шинэ цуглуулгаа борлуулж эхэлсэн байгаа. Харин гутлын алдарт дизайнер Маноло Бланик бүр ч илүү шийдэмгий алхам хийхээр шийджээ. Нэгдүгээр сард тэрбээр бүтэн жилд зориулагдсан, дөрвөн улирлыг хамарсан, нэгдсэн цуглуулга танилцуулна. Өөрөөр хэлбэл Маноло хавар, зун, намар ба өвөл гээд аль ч улиралд өмсөхөд тохиромжтой гутлуудыг нэг доор олонд дэлгэх болно. Ингэснээр дизайнер цаашид хавар-зун, намар-өвөл эсвэл pre-fall гэх улиралд хуваагдсан цуглуулгууд гаргахаа больж байгаа юм. Брэндийн төлөөлөгчдийн тайлбарлаж буйгаар брэнд ингэснээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд илүү ойртож байгаа аж. Дизайнер ийнхүү цоо шинэ концепц дэлгэрүүлж байгаа хэдий ч шинэ загваруудыг улирал тухайд нь худалдаанд гаргах гэнэ.

 

 

Buro.Mongolia

2016-12-20, 16:00

  • Зураг: