Эдгээр моделиуд 2017 оны Victoria’s Secret загварын шоунд оролцоно
Дэлхийн хамгийн алдартай загварын шоунд оролцох загвар өмсөгчдийн нэрс тодорч эхэллээ
Нууц задарлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн олон моделиуд энэ жилийн Victoria's Secret загварын шоунд оролцох болсноо өөрсдийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлалаа. Олон сарын турш явагдсан сонгон шалгаруулалтууд өндөрлөсний эцэст загвар өмсөгчид ийнхүү баярт мэдээнүүдээ дуулгаж байна.
Бидний мэдэж байгаачлан 2017 оны шоунд Victoria's Secret-ийн албан ёсны сахиусан тэнгэрүүд болох Адриана, Алессандра, Кэндис, Бехати, Лили, Эльза, Жозефин, Сара, Марта, Стелла, Лэйс, Жасмин, Роми, ба Тэйлор нар тайзнаа эргэн ирэх болно. Харин Кендалл, Жижи болон Белла нарын хувьд одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.
2017 оны төгсөгчдийн бүрэн жагсаалт хараахан гараагүй байгаа ч загварын шоунд оролцох нь батлагдсан хэсэг моделиудын зургийг та бүхэнд хүргэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт