Холын зам: Эмили Ратаковски Jason Wu-гийн сурталчилгаанд

Take a ride

Намар-өвөл 2016 цуглуулгын хувцаснуудаар гоёсон Эмили Ратаковски олон хэсэг болгон задалсан Cadillac-ийн дэргэд зогсож, амар амгалан байгалийн дүр зурагны өмнө авахуулсан зургаа дэлгэлээ

Шинэ улирлын сурталчилгааны зураг авалтыг Инес ван Ламсвеерде ба Винуд Матадин нар хариуцсан байна. Доорх хоёр зураг нь Jason Wu-гийн намрын цуглуулгын үндсэн сурталчилгааны ердөө л нэг хэсэг нь юм. Сурталчилгааны стилистүүд Эмилид зөвхөн даашинз өмсгөхийг хүсчээ. Эхний зураг дээр жүжигчин ба модель бүсгүй цэцгэн хээтэй мини, харин хоёр дах дээр нарийн мөртэй өвдөг давсан даашинз өмсөж, мөрөн дээрээ савхин пальто тохсон байлаа.

Ерөнхийдөө зураг авалт цуглуулгын тайван ба энгийн уур амьсгалыг төгс дамжуулсан харагдлаа. Дизайнер уг цуглуулгаараа "Бие, сэтгэлийн эв нэгдэл гэж юу болохыг харуулахыг хүссэн" гэлээ.

Buro.Mongolia

2016-08-17, 15:00

  • Зураг: