Эмма Уотсон байгаль орчинд ээлтэй хувцаслалтандаа зориулж Instagram хуудас нээжээ

Хоёр хоногийн дотор 300 мянган дагагч

Эмма Уотсон өөрийн байгаль орчинд ээлтэй хувцаслалтын хэв маягаа хуваалцахаар Instagram хуудас нээжээ. Одоогоор түүний нээсэн the_press_tour хуудсанд ердөө таван зураг нийтлэгдсэн ч аль хэдийнэ 300 мянга гаруй дагагчтай болоод амжсан байна.

Эмма Уотсон the_press_tour хуудаснаа Louis Vuitton брэндийн дахин боловсруулсан хуванцар саваар хийсэн даашинз, органик материалаар хийгдсэн Oscar de la Renta брэндийн хослол, Stella McCartney брэндийн дахин боловсруулсан материал бүхий хувцас өмссөн зургуудаа тайлбарын хамт нийтэлжээ. Эдгээр зургууд түүний гол дүрийг нь бүтээсэн, удахгүй нээлтээ хийх Beauty and the Beast киноны пресс-турын үеэр авагдсан байна.

Buro.Mongolia

2017-02-23, 11:00

  • Зураг: