Энэ зун илүү өнгөлөг загваруудаар хувцасны шүүгээгээ шинэчилцгээе

SonSol fashion брэндийн хавар, зуны шинэ цуглуулга худалдаанд гарлаа

Удаан хүлээлгэсний эцэст урин дулаан цаг ирлээ. Гэнэтхэн л гадаа дулаарч нэг мэдэхэд л хөнгөн, нимгэн хувцсандаа орох болсон энэ үед бид зузаан хувцаснуудаа далд хийн илүү өнгөлөг, загварлаг хувцаснуудаар шүүгээгээ шинэчлэхийг өөрийн эрхгүй хүсэмжилдэг билээ. Тэгвэл бид өдөр тутамдаа сонгодог, эмэгтэйлэг стилиэр хувцаслахыг илүүд үздэг хүмүүст зориулаад SonSol fashion брэндийн хавар, зуны шинэ цуглуулгыг танилцуулж байна.

Энэхүү шинэ цуглуулгад тод болон завсрын өнгийн, оверсайзаас эхлээд сонгодог хийцтэй өдөр тутам өмсөгдөх хослолууд, гоёмсог деталь хатгаж өгсөн нимгэн даашинзнууд, А хэлбэрийн юбка, классик загварын Монгол дээлүүд багтсан байна. Мөн энэ удаагийн цуглуулгад урин хавар, зуны дулаан өдрүүд ирж байгаатай холбогдуулан цайвар цэнхэр, усан чернил зэрэг допамин ялгаруулах тод өнгийн хослолууд, хөвсгөр ханцуйтай романтик даашинзнууд, байгалийн амар амгаланг илтгэх шаргал, бор, пастель өнгийн пиджак, тренч цувнууд давамгайлжээ.

SonSol fashion нь хослол бүрээ оёдлын технологи, стандартын дагуу Монгол хүний биеийн онцлогт тохируулан үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд салбартаа тэргүүлэгч брэндийн нэг юм. Тэд хавар, зуны халуун өдрүүдэд нимгэн даавуун материалтай, өнгөлөг тод, цайвар өнгийн хослол болон бусад загваруудыг түлхүү үйлдвэрлэдэг бол намар, өвөл зэрэг сэрүүн цагийн улиралд ноос ноолуурын хольцтой биед эвтэйхэн материалыг сонгон үйлдвэрлэлээ хөгжүүлэн ажиллаж байна. Хослол нь өөрөө хэзээд моодноос гарахгүй сонгодог загваруудын нэг тул тэмдэглэлт өдөр, ажил хэргийн уулзалт, өдөр тутмын чөлөөт дүр төрх бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой сонголт болдог.

Уг брэнд нь сүүлийн үеийн тренд, загварын чиг хандлагыг худалдан авагчдадаа таниулан, цаг алдалгүй үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэхийн сацуу худалдан авагч бүрийн сонирхол, амьдралын хэв маяг, өнгөний зохицлыг бодолцон, загвар бүрээ өнгө, загварын өргөн сонголттой урлахыг зорьж ажилладаг. SonSol fashion брэндийн онцлог нь Монголдоо үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч бөгөөд худалдан авагчийн тав тухтай байдлыг илүүд үзэн хаана ч, хэзээ ч загварчлан өмсөхөд тохиромжтой хослолуудыг худалдан авагчийн гарт хүргэсээр байна.

SonSol fashion

Хаяг: Сансар emart, 1 давхар, Улаанбаатар их дэлгүүр, 2 давхар

Утас: 95107695

Facebook: SonSol Fashion

Instagram: @sonsol_fashion

Buro.Retelling

2023-05-26, 10:57