Baselworld 2016 цаг ба үнэт эдлэлийн үзэсгэлэн дээр Fendi брэнд Polichromia нэртэй тансаг бугуйн цагны цуглуулгаа танилцууллаа
Шинэ цуглуулгад 33мм ба 38мм гэх хоёр төрлийн диаметр бүхий дэлгэцтэй 20 загвар багтсан байна. Эдгээр цагнууд эрдэнийн болон үнэт чулуугаар чимэглэгдсэн бөгөөд үүнд ногоолин, хар шил, сувд, оюу номин болон матрын арьс гэх зэрэг материал ашиглагдсан аж. Харин цагны их бие нь цагаан ба шар алтаар хийжээ.
Дельфина Делеттре-Фенди-гийн хэлж буйгаар шинэ цагуудын дизайнд Ром хотын архитектур шингэсэн гэнэ. Тодруулж хэлбэл Fendi ордны төв байр болсон Палаццо барилга цагны загварт хамгийн ихээр нөлөө үзүүлжээ. "Миний хувьд Палаццо ордон яг л аварга том цаг шиг харагддаг. Барилга дээр тусах гэрэл ба сүүдэр, мөн гайхамшигт гантиг чулуу зэрэг нь үнэхээр үзэсгэлэнтэй" хэмээн Дельфина ярьжээ.
Цагны үнэ 3,000-150,000 еврогийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны намар худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт