Дэлхийг хамтдаа аварцгаая
Америкийн Gant брэнд далайн хаягдал хуванцрыг дахин боловсруулан хувцасны цуглуулга гаргажээ. Энэхүү цуглуулга нь Beacons Project гэх загварын салбарт эко хариуцлага нэвтрүүлэх зорилготой төслийн нэгэн хэсэг болох юм. Gant уг цуглуулгыг бүтээхдээ Seaqual компанитай хамтран ажилласан байна. Харин энэ компани нь далайгаас олдсон хуванцрыг полимер утас болгон үйлдвэрлэдгээрээ алдартай билээ.
"Бид эко хариуцлагыг ухамсарласан, цоо шинэ маягийн хувцас үйлдвэрлэлтийг танилцуулж байна. Энэ процесс нь цагийн эрхээр илүү өргөн хүрээ хамардаг болж, хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн Gant-ийн төлөөлөгч ярьжээ.
Цуглуулгын сурталчилгааны бичлэгт манай дэлхийн далай дотор 165 сая тонн хог хаягдал байгаа тухай дурдагдана. Харин энэ хог хаягдлын багахан ч болов уу хэсгийг Gant утас болгон хувиргаж, цамц урлаж байгаа юм.
Дахин боловсруулсан хуванцраар хийгдсэн цамц нь 165 ам.доллараар үнэлэгдсэн байна. Эрэгтэй ба эмэгтэй загварын цамцнуудыг брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт