Грэмми 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд

Яг одоо хөгжмийн ертөнцийн “Оскар” гэгддэг хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох 65 дахь удаагийн Грэмми наадам зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээнд ABBA, Адель, Бейонсе, Bad Bunny, Харри Стайлс болон бусад уран бүтээлчид нэр дэвшсэн бөгөөд ялагчдын нэрс ар араасаа тодорсоор байгаа юм. Наадмыг Тревор Ноа хөтлөн явуулж, Харри Стайлс, Bad Bunny нар тайзнаа үзүүлбэр толилуулж, мөн хип хоп урсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Мисси Эллиотт, Куин Латифа, Lil Wayne, Busta Rhymes болон бусад рэпперүүд тусгай сет хөгжмөө хуран цугларсан олонд сонордууллаа.

Наадмын шагнал гардуулах мөч эхлэхээс өмнө дуу хөгжмийн салбарын шилдгүүд улаан хивсний ёслолд оролцон үдшийн төрхөө камерын дуранд мөнхлөн үлдээсэн билээ. Тухайлбал, оролцсон арга хэмжээ бүртээ максималист энергиэ түгээдэг дуучин Lizzo энэ удаа Dolce & Gabbana брэндийн цэцгэн чимэглэлтэй улбар шар өнгийн нөмрөг болон даашинз сонгожээ. Харин загварын долоо хоногоос эхлэн улаан хивсний ёслолд шинэ соргог бүхнийг туршдаг Doja Cat латекс материалтай Versace-гийн даашинзаар гоёж панк бүсгүйн дүрийг харууллаа.

Buro.Mongolia

2023-02-06, 14:24