Сурталчилгаанд Харригаас гадна тэжээвэр нохой болон тахиа оролцсон байна
Өдгөө 24 настай дуучин, жүжигчин Харри Стайлс Gucci брэндийн эрэгтэй тэйлоринг цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Сурталчилгааны зургуудыг Gucci албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацсан бөгөөд гэрэл зургийг Глен Люкфорд дарж, харин найруулагчаар Кристофер Симмондс ажиллажээ.
Зураг авалтыг Лондонгийн зүүн хэсэгт орших нэгэн хүнсний дэлгүүрт хийсэн ба сурталчилгаанд Харригаас гадна, тэжээмэл нохой болон тахиаг оролцуулсан байна. Харри ретро хээ бүхий хослол дээр нөмрөг нөмөрч, мөн Gucci-гийн шинэ загварын Marseille пиджакийг өмсөн зургаа даруулжээ.
Брэндийн өв болсон эрэгтэй хослол, сорочкан цамц, лофер загварын гутал, зангиа болон гоёл чимэглэлүүдээс бүрдсэн уг цуглуулга Gucci брэндийн вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.
Дашрамд дурдахад Gucci брэнд өнгөрсөн долоо хоногт 2019 оны аяллын цуглуулгаа Францын Арль хотод орших эртний оршуулгын газар танилцуулсан нь одоо ч олны анхаарлыг татсаар байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт